Ираны газрын тосыг худалдах төлөвтэй байгаа талаархи мэдэгдлийг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /АиФ/. Орос улс Ираны газрын тосыг худалдахаар төлөвлөж байна
гэдэг нь худал мэдээлэл юм гэж Ираны Газрын тосны сайд Бижан Зангане мэдэгджээ.
“Энэ бол израильчуудын хэлсэн үг. Тэд үнэнийг ярьдаггүй” гэж тэрбээр хэлсэн
байна.
Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг нэвтрүүлсний дараа Орос болон Ираны эрх баригчид Каспийн тэнгисээр дамжуулан Ираны газрын тосыг ОХУ-д тээвэрлэх талаар тохиролцоонд хүрчээ гэж Израилийн “Hadashot TV” агентлаг өмнө нь мэдээлсэн байна.
АНУ өнгөрсөн 8 дугаар сарын 7-ноос Ираны эсрэг хориг арга хэмжээний зарим
хэсгийг дахин авч хэрэгжүүлсэн юм.