Бөөнцагаан нуурт 19 зүйлийн 9000 гаруй шувуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-23 10:25:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төв энэ сарын эхээр  Баацагаан сумын Бөөнцагаан нуурт ус намгийн шувууны тандалт судалгааг хийжээ.

Намрын ус намгийн шувуудын ажиглалт, тооллогоор тус нууранд нийт найман овгийн 19 зүйлийн 9340 ус намгийн шувууд тоологдсон байна.

Ажиглалт, тооллого хийх мөн үеэр шувууны сэг зэм таараагүй бөгөөд шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайн судалгаа нь шувууны зүйлийн бүрдлийг тогтоон, нуурын эргэн тойрноос шувууны сангас цуглуулж, өвчтэй болон өвчилсөн шувууд байгаа эсэхийг хянах зорилготой аж.

Мөнхзул

相关新闻