Нийтийн биеийн тамирын арга хэмжээнд 12 байгууллага оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЦЭНГЭГ АГААР" нийтийн биеийн тамирын арга хэмжээ 2 сарын 27-ны бямба гаригт зохион байгууллаа.
Ард иргэдийг байгалийн эрүүл цэвэр агаарт гаргаж, нийтийн биеийн тамираар хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл зан үйлийг хэвшүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЦЭНГЭГ АГААР" нийтийн биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн арга хэмжээ Баг тамирчдын дунд хөгжөөнт буухиа, оюун ухааны тэмцээн, багийн ахлагч нарын дундах тэмцээн гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 12 төрийн байгууллагын нийт 100 гаруй хүн оролцож авхаалж самбаа хурд хүч, оюун ухаанаа уралдууллаа.
Тэмцээнд: 1-р байр -Улсын бүртгэл статистикийн газар, 2-р байр ХЦ-ийн 0131-р анги, 3-р байр ДЦСтанц ТӨК, тусгай байр 1-р цэцэрлэг, 1-р сургууль тус тус эзэллээ. 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн уг арга хэмжээнд оролцох байгууллагуудын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, иргэдийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагтай оролцож байгаа нь иргэд эрүүл зан үйлийг амьдралдаа хэвшүүлж эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон нь харагдаж байлаа.
Өмнөговь Н.Золбаяр