Даланзадгад сум 6.9 км дугуйн замтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 2017 оноос дугуйн зам барьж байгуулах ажлыг хийж байна.
Өнгөрсөн жилийн хувьд 1,9 км дугуйн зам тавьсан бол энэ жил таван км зам тавьснаар тус аймагт нийтдээ 6,9 км дугуйн зам буй боллоо.Мөн Өмнөговь аймагт дугуйн клуб байгуулах, эко дугуй унахыг уриалах зэрэг ажлыг орон нутгаас өрнүүлжээ.
Дугуй унаснаар эдийн засгийн хэмнэлт гарахаас гадна эрүүл мэндэд тустай. Ойрын жилүүдэд аймгийн төвийг бүтэн тойрсон дугуй замтай болох юм.
Мөн Өмнөговь аймгийн Тамгын газрын дарга Ө.Баянмөнх иргэдээ болон төрийн албан хаагчдаа эко дугуй унахыг уриалж байгаа бөгөөд түүний клубын гишүүдийн тоо нэмэгдсээр байна.
Д.Мишигсүрэн