Монголын нисгэгчид Орост сургалтад хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-01 16:52:25

МОСКВА. /RIA Novosti/. Ми-8/171 загварын нисдэг тэргүүдийн нисгэгчид болох Монголын мэргэжилтнүүд “Ростех” компанийн бүрэлдэхүүнд багтдаг “Оросын нисдэг тэргүүд” холдингийн Улаан-Үд дэх нисэх онгоцны үйлдвэрийн /У-УАЗ/ Нисэхийн сургалтын төвд сургалтад хамрагдсан тухай тус холдингийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Одоогийн байдлаар Монголын компаниуд болон байгууллагуудын паркт Ми-8МТ, Ми-8АМТ, Ми-171 болон Ми-171Е загварын 10 гаруй нисдэг тэрэг байгаа бөгөөд эдгээрийн заримыг нь “У-УАЗ”-д үйлдвэрлэсэн байна.

“Монголын Агаарын цэргийн хүчний болон “Монгол алт” корпорацийн Нисэх газрын Ми-8/171 загварын нисдэг тэргүүдийн нисгэгчид мэдлэг дээшлүүлэх сургалтын хүрээнд онол, практикийн мэдлэгийг шаардлагатай түвшинд эзэмшсэн” гэж “Оросын нисдэг тэргүүд” холдингийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн онд “У-УАЗ” үйлдвэрийн Нисэхийн сургалтын төвд “Ми-171” загварын нисдэг тэрэгний гадаадын болон Оросын 350 гаруй багийг бэлтгэж сургасан байна. Гадаадын нисэхийн мэргэжилтнүүдээс Перу, Казахстан, Монгол, Ангол, Вьетнам, Хятадын төлөөлөгчид сургалтад хамрагджээ.

Д.Жаргал

 

 

相关新闻