Брэнд бүтээгдэхүүнтэй болохоор төсөл хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/.Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачилгаар хэрэгжиж байгаа “Баян-Өндөр эко төсөл”-д хамрагдаж үйлдвэрлэлээ өргөтгөсөн Б.Насанжаргал аньс, чацацаргана, нэрсний шүүсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Түүний бүтээгдэхүүн сахаргүй бөгөөд сахарын өвчтэй иргэд хэрэглэхэд тохиромжтой аж. Баян-Өндөр сум нь өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Тэрээр Баян-Өндөр сумаас 15 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 15 сая төгрөгийн сав баглаа боодлын санхүүжилт авч өдөрт 50-100 литр жүүс боловсруулж таван төрлийн савлагаатай, нэрс, чацарганы шүүс, чанамалын бэлгийн багцыг худалдаанд гаргажээ.
Шинэ бүтээгдэхүүнээ өөрийн байгуулсан “Эко лоунж” –аараа дамжуулан 25 мянган төгрөгөөр борлуулж байна. Төслийн хоёр жилийн хугацаанд Б.Насанжаргал өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Баян-Өндөр сумын ЗДТГ-ын бэлгийн багцад нь нийлүүлэх бөгөөд хэрэв амжилттай ажиллавал дээрх тоног төхөөрөмжөө өөрийн болгох боломжтой. Мөн түүхий эдээ 10 хоршоологчдоос авдаг байна.
Б.Оюун-Эрдэнэ