Их Британийн хоёр компани Шарм-эль-Шейхийн чиглэлд нислэгээ сэргээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /TASS/. Их Британийн агаарын тээврийн хоёр компани тав, есдүгээр сард Шарм-эль-Шейхийн чиглэлд нислэгээ сэргээнэ гэж Египетийн Аялал, жуулчлалын сайд Хишам Заазу мэдээлжээ.
Түүний хэлснээр, тавдугаар сарын 29-нд Их Британийн агаарын тээврийн “Easyjet” компани Египетийн амралт сувиллын хот руу нислэг үйлдэж эхлэх бол “British Airways” компани нислэгийн хуваариа есдүгээр сард сэргээж магадгүй байна.
Оросын агаарын тээврийн "Когалымавиа" компанийн “А321” онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд Синайн хойгт осолдсоны дараа Их Британийн эрх баригчид Шарм-эль-Шейхтэй агаарын харилцаагаа түр зогсоох шийдвэрийг гаргасан юм. Уг ослын улмаас 224 хүн амиа алдсан билээ.
Д.Жаргал