“Өсвөрийн аврагч 2018” бүсийн тэмцээний тэргүүн байранд “Сэрэмж” баг орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-12 17:54:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Өсвөрийн аврагч 2018” бүсийн аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөор Орхон аймагт боллоо. Уг тэмцээнийг ОБГ-аас санаачлан аймгийн ЗДТГ, “Дэлхийн Зөн” ОУБ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд  Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай аймгийн сурагчид оролцсон юм. Нэг баг долоон гишүүнтэй бөгөөд тамирчид  хууль эрх зүйн асуулт, хариулт, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, усанд осолдогчийг аврах, дугуйн саадыг давах  зэрэг олон төрлөөр хурд, хүчээ сорилоо.

Тэмцээний тэргүүн байранд Хөвсгөл аймгийн “Сэрэмж”, хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн “Шонхор”, гуравдугаар байранд Архангай аймгийн  “Шонхор бүлэг” баг орлоо. Дээрх шалгарсан багууд ирэх онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Дашрамд дурдахад, аймгийн Засаг даргын нэрэмжит болдог уг тэмцээнийг өнгөрсөн есдүгээр сард Орхон аймагт зохион байгуулж 16 сургуулийн 100 гаруй сурагч оролцсон юм.

 Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻