Төсвийн орлого 30 хувиар давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-09 12:58:33

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Засаг даргын зөвлөл 10 дугаар сарын 08-нд хуралдаж,  аймгийн төсөв санхүүтэй  холбоотой  асуудлуудыг хэлэлцлээ. Хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, орлогч дарга Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд,аймгийн Ерөнхий аудитор Л.Галбадрах нар болон хэлтсийн дарга мэргэжилтнүүд  оролцов.

Хурлаар аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай, аймгийн нийгэм эдийн засаг, нийгмийн хөгжлийн Үндсэн чиглэлийн энэ оны биелэлт, төслийн тухай тус тус хэлэлцлээ. Мөн эдгээр асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж, энэ оны 10 сарын 12-нд хуралдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэнэ. 

Ховд аймгийн төсвийн орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 30 хувиар давсан  бөгөөд татварын орлого болон бусад орлогыг цаг хугацаанд нь хурааж төвлөрүүлж байгаа талаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Отгонханд ярив. Дээрх  давсан орлогыг нэн тэргүүнд нэн шаардлагатай байгаа ажил болон зарим өр төлбөрүүдэд хуваарилахаар  аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд санал оруулжээ.



                                                                                                                                                               А.Бямбасүрэн
   

相关新闻