Улаан-Үүд хотын төлөөлөгчид Орхон аймагт айлчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Энэ сарын тавнаас ирэх сарын долооныг хүртэл Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагааны тэмдэглэлт өдрүүд тохионо.
Сарын аяны хүрээнд Орхон
аймагт орос хэлний багш нарын дунд онол
практикийн бага хурал, орос дуу, шүлгийн уралдаан, спортын тэмцээн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад болно. Мөн ОХУ-ын Улаан-Үүд хотын зочид, төлөөлөгчид Орхон аймагт айлчлах бөгөөд айлчлалын хүрээнд мэргэжилтэн болон сурагч солилцооны чиглэлээр талууд ярилцах юм.
Монгол Улс нь 1951 оноос Орос,
Монголын найрамдлын сарын аяныг зохион байгуулж байсан бөгөөд Эрдэнэт хот 42
дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ удаагийн арга хэмжээ, зохион байгуулах тэмцээн,
уралдааны талаар аймгийн ЗДТГ дарга Д. Соёлчхүү, Монгол Оросын Найрамдал
Нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн гадаад харилцаа, төсөл хөтөлбөр
хариуцсан ахлах мэргэжилтэн Ж. Сандуйжав нар сэтгүүлчдэд
мэдээлэл өгсөн юм.
Б.Оюун-Эрдэнэ