Шоуны шагналын сан нь 100 сая төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-08 13:16:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эргэлтэт дугуйн “Сүлд спиннинг” клубээс Монголд төдийгүй Азид хамгийн өндөр шагналын сантай “Би жингээ хасмаар байна-Big show” уралдааныг зарлажээ.


Тус шоу 80-95 кг жинтэй эмэгтэйчүүд, +95 кг жингийн холимог гэсэн хоёр төрлөөр явагдана. Уралдаан жингийн болзол хангасан 55-аас доош насны хэн бүхэнд нээлттэй юм. Шоуны шагналын сан нь 100 сая төгрөг. Үүнээс ангилал тус бүрт хамгийн их жин хаяж, түрүүлсэн хоёр оролцогчдод 30 сая төгрөгийн шагнал гардуулна. Мөн их жин хаясан найман оролцогчдыг тус бүр хоёр сая төгрөгөөр шагнана. Үүнээс гадна 60 оролцогчдыг спиннингийн хоёр сарын эрхийн бичгээр урамшуулна. Уралдааны бүртгэл 10 дугаар сарын 5-31-ийг хүртэл явагдах юм.

相关新闻