“Жайка” байгууллагын төлөөлөгчид бүсийн эмч нарыг чадавхижуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд аймгийн Засаг дарга Г.Ганболдтой уулзлаа.
"Жайка" байгууллага аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэж шинэ, залуу эмч нарыг дадлагажуулах, ажлын байранд мэргэшүүлэх, ерөнхий мэргэшлийн эмчийн эзэмших шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгохоор хамтран ажиллах аж.
“Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд явагдаж байгаа сургагч багш бэлтгэх сургалтад манай БОЭТ-ийн ахлахаас дээш зэрэгтэй 12 эмч, Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгийн эмч мэргэжилтнүүд хамрагдана.
Ийнхүү цаашид сургагч багш нараар дамжуулан орон нутагтаа ерөнхий мэргэшлийн эмч бэлтгэх боломж нээгдэж байгаад талархал илэрхийлье, сургалтын материаллаг баазын дэмжлэг үзүүлнэ гэж аймгийн Засаг дарга хэлэв.
Б.Батчимэг