Хөгжил Политехник коллежийн шинэ байрны шавыг тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-02 11:39:59

Ховд/МОНЦАМЭ/.  Ховд аймаг дахь Хөгжил политехник сургуулийн хичээлийн шинэ байрны шав тавих ёслол 10 дугаар сарын 02-нд  боллоо.Монгол Улсын Их хурал, Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, багш оюутнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой ажлыг асуудлыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг  ажил нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийг 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болгох зорилт аж.

Сургуулийн шинэ байрны барилгын зураг төслийг 2013 онд баталсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болж  шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Нийт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн хичээлийн шинэ байрыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд энэ онд улсын төсөвт тэрбум төгрөгийг  тусгажээ. Барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлэх аж. 

Шав тавих ёслолын ажиллагаанд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Хөгжил Политехник Коллежийн захирал Т.Дэлгэрсайхан болон тус сургуулийн багш оюутнууд оролцов.


                                                                                                                                                                                                 А.Бямбасүрэн

相关新闻