Канад, АНУ, Мексик худалдааны шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-01 14:27:40

ОТТАВА. /ТАСС/.Канад, АНУ болон Мексик улс NAFTA буюу Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээний оронд худалдааны шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцжээ. Энэ тухай Канадын гадаад хэргийн сайд Христи Фриланд болон АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын мэдэгдэлд дурдсан байна.


"Шинэ гэрээ нь өндөр стандартын хэлэлцээр байгуулах боломжийг ажилтнууд, фермерүүд, мал аж ахуй эрхлэгчид хийгээд бизнес эрхлэгчдэд олгох бөгөөд үүний хүчинд бүс нутагт илүү чөлөөт зах зээл, шударга худалдаа бий болж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана. Түүнчлэн нийгмийн дунд давхаргынхны байр суурийг бэхжүүлж, өндөр цалинтай, шинэ ажлын байр бий болгохоос гадна Умард Америкийг гэр шигээ үздэг 1 тэрбум хүнд шинэ боломжуудыг нээж өгч байгаа юм. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж, эдийн засгийн нягт харилцаа холбоогоо цаашид гүнзгийрүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Сүүлийн 13 сарын хугацаанд нягт хамтран ажилласан Мексикийн эдийн засгийн сайд Ильдефонсо Гуахардод бид талархал илэрхийлж байна” гэж Фриланд болон Лайтхайзер нар цохон тэмдэглэжээ.


“Риа  Новости” агентлагийн мэдээлснээр, шинэ хэлэлцээрийг USMCA гэж нэрлэх аж. 

Э.Аянзаяа 

相关新闻