“Алтан намар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын “Алтан намар-2018” тэмцээнийг “Хос мастер” шатрын академиас энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус академийн байранд болж байгаа энэ удаагийн тэмцээнд 8, 10, 12, 13-18 насны ангиллаар явагдах бөгөөд тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг ангилалд тоглуулан тус тусад нь шагнал олгоно. Уралдааныг швейцарь системээр 7 өрөг тоглож, өрөг нэг талдаа 1 цаг буюу нийтдээ 2 цагт багтаах юм. Тэмцээнд 120 гаруй хүүхэд бүртгүүлэн өрсөлдөж байна. Уг тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, түвшинг нь ахиулж, туршлагаа суулгахад оршиж байгаа юм.