Д.Трампын шийдвэртэй холбоотойгоор “Ford Motor” компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-28 10:57:08

МОСКВА. /Аиф/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор “Ford Motor” компани 1 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч  Жеймс Хакетт “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол илүү их хэмжээний алдагдал хүлээж болзошгүй байна гэж “Ford Motor” компанийн тэргүүн үзэж байна.


Өнгөрсөн 3 дугаар сард АНУ импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн татвар ногдуулсан юм. Энэ шийдвэрийн хариуд Европын Холбоо АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан.  

Үүнтэй холбоотойгоор Америкийн компаниудад худалдааны саад тотгор учруулах явдлаа зогсоохгүй бол европын улсуудын автомашинуудад 25 хувийн татвар ногдуулахаа Д.Трамп хатуу сануулсан юм. 


Э.Аянзаяа 

相关新闻