БНАСАУ зүүн эргийн бүс нутгаа сурталчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-27 16:32:00

СӨҮЛ. /Yonhap/. Өнөөдөр тохиож буй Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан БНАСАУ зүүн эргийн “Вонсан-Кальма” бүс нутаг болон цанын “Масикрён” баазаа олон нийтэд сурталчилсан байна.


“Родон Синмун” сонинд тэмдэглэснээр, 1979 онд Испанид болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан бөгөөд БНАСАУ нь тус байгууллагад 1987 онд элссэн аж.


“Аялал жуулчлал нь дэлхий даяар айлчлал, солилцоо, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэх чухал салбаруудын нэг бөгөөд манай улсын аялал жуулчлалын салбар хөгжлийн шинэ үе шатанд орж байна” гэж “Родон Синмун” сонины нийтлэлд бичжээ.




Э.Хулан

相关新闻