Н.Мадуро: Тогтвортой эдийн засгийн хөгжлийн замд орлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Улс төрийн хямрал төгсгөл болсноор манай улс эдийн
засгийн тогтвортой хөгжлийн замд орж урьд өмнөөхөөс илүү хүчирхэг боллоо” гэж тус
улсын Ерөнхийлөгч Николас Мадуро НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ОХУ-ын
гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа мэдэгджээ.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүчтэй хямралыг даван туулж байгаа юм. Ийм хүндхэн нөхцөл байдал нь тус улсын олон иргэнийг улс орноо орхин явахад хүргэсэн юм. НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн 6 дугаар сард Колумб, Эквадор, Перу, Бразил зэрэг улсыг зорихоор тус улсаас 2,3 сая орчим хүн явсан байна.