Тариалалт 94,7 хувийн биелэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 онд аймгийн хэмжээнд 9325 га талбайд тариалалт хийсэн нь урд оноос 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хавар бороо хургүй, гандуу байсан бол зуны улиралд хүчтэй үер, мөндөр хэд хэдэн удаагийн давтамжтай орсны улмаас үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ буурч, нийт талбайн 9,6 хувь нь сайн, 44.7 хувь нь дунд, 45.7 хувь нь муу соёлололттой байжээ.
Энэ жил үр тариаг 5893, улаанбуудайг 5818, малын тэжээл 1298, төмс 372, хүнсний ногоог 211, жимс жимсгэнийг 6,1 га талбайд тус тус тариалсан бөгөөд улаанбуудайн тариалалт 74.5, төмс 91.1, хүнсний ногоо 95.4, малын тэжээлийг 100 хувь хураан авч, нийт тариалалт 94,7 хувийн биелэлттэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Б.Батчимэг