Идэр сумын номын сан өдөрт 60 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Идэр
сумын Соёлын төв нь дэргэдээ 5326 ширхэг номын фондтой номын сан ажиллуулж
байна.
Уншигчийн 138 үнэмлэхээр дамжуулан иргэдэд, зохиолын болон шинжлэх ухааны, танин мэдэхүйн ном зохиолыг гадуур болон танхимаар олгодог ажээ. Энэ жил тус номын сан 1200 гаруй зохиолын болон танин мэдэхүйн номоор номын фондоо баяжуулсан байна.
Мөн 12 хүний суудалтай танхимаар дамжуулан өдөрт 60 гаруй иргэнд номын сангийн үйлчилгээг үзүүлдэг байна. Дашрамд тус номын сангийн алтан фондод дэлхийн сонгодог зохиолуудаас гадна нутаг орныхоо үүх түүх үзэсгэлэнт газар нутгийг танилцуулсан өнгөт сэтгүүл, тус сумаас төрөн гарсан хутагтуудын тухай сонирхолтой үүх түүхтэй судар номууд хадгалагддаг тухай тус номын сангаас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн