ИТХ-ын ажлын алба үйл ажиллагаандаа чанарын стандарт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-21 10:14:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагааг Олон улсын түвшинд хүргэх зорилгоор MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Эхний сургалтыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Нямдулам ажлын албанд хийсэн юм.

Стандартын зорилго нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэх, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг бий болгоход оршдог аж. Байгууллагуудад баталгаажуулалт хийдэг стандарт нь ISO 9001:2015 бөгөөд энэ стандартыг 2016 онд үндэсний болгон орчуулснаар Монгол Улсад MNS ISO 9001:2016 чанарын менежементийн тогтолцоо гэж нэрлэгдэж байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн ЗДТГ нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлЖ, баталгаажилт хийх хуралдаанд оролцож буй. Монгол Улсад  ISO 9001:2015 стандартыг Сэлэнгэ, Увс, Дархан, Орхон аймаг нэвтрүүлжээ.

                                                                                                      Б.Мөнхзул

相关新闻