Их аваргад нэрт хөлбөмбөгчин Лукас Подольски байгийнхаа өмсгөлийг дурсгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-20 13:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн есдүгээр сарын 11 дэх өдрийн барилдааны дараа  Германы нэрт хөлбөмбөгч Лукас Подольски 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалтай уулзаж, шигшээ багийнхаа өмсгөлийг дурсгал болгожээ.

Энэ өдрийн барилдаанд Хакүхо Их аварга Озэки Такаясүг давснаар ганцаараа нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж байгаа юм. Дэлхийн аварга Лукас Подольски Японы Жей лигийн “Виссел Кобэ” багт тоглож байгаа аж.

相关新闻