Б.Халиунаа дэлхийн залуучуудын аваргын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-20 17:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн залуучуудын Трнава-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-д спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарч, аваргын алтан медалийн төлөө хүч үзэхээр болов.


Тус тэмцээний 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр /09.19/ болсон юм. Тэмцээний эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс  Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялсан байна. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч, ур чадвараа сорино. Харин 76 кг-д Г.Ариунжаргалыг ялсан БНСУ-ын бөх шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар өрсөлдөгчдөө ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

相关新闻