Охидын хөлбөмбөгийн баг Лаосын багтай өнөөдөр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-19 15:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын охидын шигшээ багийнхан өнөөдөр 17 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Лаосын багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийнэ.

Лаосын баг хоёр жилийн өмнө Азийн АШТ-д оролцож байсан туршлагатай баг билээ. Ики Ёжи дасгалжуулагчтай Монголын шигшээ багийнхан хэсгийн хамгийн хүчтэй баг болох Лаосын багийг хожсон тохиолдолд хэсгээс гарах боломжоо хадгалах юм.

Өмнө манай шигшээ баг Зүүн Азийн АШТ-д  Лаосын багт 2:0-ээр ялагдаж байв. Тэр цагаас хойш Монголын охидын шигшээ багийн ур чадвар ихээхэн өссөн гэдгийг онцлох ёстой.


                                                                                                                                                                                                                                                                                             Д.Өлзий

相关新闻