Бразилд “Зика” вирустай холбоотой байдал хүндэрч байгаа ч олимпт аюулгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд “Зика” вирустэй холбоотой байдал богино хугацаанд дордох боловч зуны олимпын наадам явуулахад аюул учруулахгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Маргарет Чэнь урьдчилан таамаглаж байгаагаа мэдэгджээ.
Бразилд “Зика” вирусийн халдвар авагчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ариун цэврийн байдал "зайлшгүй бэлэн байдалд байх хүртэл" дордоно гэж Чэнь цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр вирусийн халдвар одоогийн байдлаар 40 оронд бүртгэгдэж, нэмэгдсээр байгааг дурджээ.
“Зика” вирус халдварын тархалтын уршгийн талаар ярихдаа Чэнь, энэ нь “Рио-де-Жанейро хотод наймдугаар сард олимпын наадам зохион байгуулахад аюул учруулахгүй” гэдгийг батлан хэлсэн байна. Бразилын төлөөлөгчид “халдвар авах эрсдлийг бууруулж, баталгаа олгохын тулд Олон улсын олимпын хороотой хамтран томоохон ажил хийж байгаа аж”.
Бразилд вирусийн нянг тээгч “Aedes aegypti” шумуулыг устгах ажлыг идэвхтэй явуулж байна гэж ДЭМБ-ын төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна. Үүний сацуу тэрбээр Өмнөд Америкийн энэ улсад наймдугаар сард ихэвчлэн аюултай шимэгчийн тархалт хамгийн доод түвшинд хүрдэг хуурай цаг агаартай байдгийг онцлон дурджээ.
Д.Жаргал