Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-19 14:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Триатлоны спортын нэг төрөл Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны бямба гарагт Улаанбаатар хотноо болж аваргаа тодтодруулна.

“Гүйлт дугуй гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны тэмцээнийг Ironman club, Монголын триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол зорилго нь Триатлон, Дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур, чадварыг нэмэгдүүлэх, Триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах, нийслэлийн залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт амралтыг дэлгэрүүлэхэд орших юм. Дуатлоны спортын төрлөөр Монгол Улсад анх 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд залуус энэ спортыг их сонирхож, хичээллэж байна. Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, энэ оны тэмцээнд 300 гаруй хүүхэд залуус оролцсон юм.

相关新闻