Хууль хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудын сурч, тоглох, хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Дундговь аймгийн МХГ-аас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд аймгийн төв, хөдөөгийн 41 сургууль, цэцэрлэг, МСҮТ, сургууль
цэцэрлэгийн ойролцоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн төв
зэрэг нийт 88 байгууллага, аж ахуйн нэгж, объектод үзлэг, шалгалт хийжжээ. Шалгалтаар
30 зөрчил илрүүлж, 90 хувийг нь газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 24 заалттай
хоёр албан шаардлага, хоёр зөвлөмж өгч ажилласан аж.
Мөн сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийг нийлүүлдэг аж ахуйн нэгж, үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоол, цайг бэлтгэдэг гал тогоо, цайны газруудад хийсэн хяналт шалгалтаар хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг стандартын дагуу хийгээгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хүүхэд багачуудын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөлд ажиллаж байгааг МХГ-ын ахлах байцаагч Ч.Оюундулам онцолсон.
Тиймээс цаашид холбогдох хууль тогтоожийг мөрдөж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, дахин зөрчил гаргахгүй байх талаар байгууллага аж ахуй нэгжид үүрэг болгов.
Д.Алтантогос