Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит ангитай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/.
Нэрэмжит анги тохижуулах ажлыг
"Номундалай" цогцолборын хамт олон санаачилж, аймгийн ЗДТГ-ын Цэргийн
штабтай хамтран хэрэгжүүлсэн байна. Цэргийн штаб санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Дээрх ангийг нээснээр хүүхэд, залуусын эх оронч сэтгэл, монгол хүн болж төрсний
бахархлыг төрүүлэх, ирээдүйд эх орныхоо өмнө иргэн хүнийхээ хувиар хүлээсэн
үүргээ нэр төртэй биелүүлэх санаа сэдлийг бадруулна хэмээн үзжээ.
Арга хэмжээнд урилгаар оролцсон Монгол Улс болон ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Монгол Улсын баатар Н.Жамбаагийн улсынхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг онцлон дурдаад, баатарлаг үйлс эх оронч сэтгэлээс бий болдог гэдгийг хүүхэд, залууст тайлбарласан юм.
Номундалай цогцолборын хашаанд Монгол Улсын болон ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг сансарт ниссэний хоёр жилийн ойгоор босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Б.Мөнхзул