Хаягжуулалтын талаар сургалт явуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДГазрын харилцаа геодези зурагзүйн газраас Дорнод аймгийн бүх сумдын багийн Засаг дарга нарт хаягжуулалтын талаар мэдлэг, хаягийн төслийн зургийг үйлдэх дадлага олгох сургалт хийлээ.
Сургалтанд сумдын дарга, орлогч газрын мэргэжилтэн, ИТХ-ын иргэний танхимын ажилтан, Чойбалсан хотын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, хотын архитектор А.Түмэнжаргал, 10 багийн Засаг дарга хамрагдав.
“Хаягжуулалтын тухай” хууль, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” -ын гэр хороолол, орон сууцны айл өрхийг хаягжуулахаас гадна, гудамж талбай, үл хөдлөх хөрөнгө, улсын болон орон нутгийн шинжтэй зам, түүхэн дурсгалт газар, рашаан сувилал руу явах замуудыг хүртэл тэмдэгжүүлэх ач холбогдолтой бөгөөд эдгээр бүх албан ёсны хаяг, тэмдэглэгээ, нэр, байршил тухайн шатны ИТХ-ын тогтоолоор баталгаажих юм.
Б.Туяа