Чуулган цаг сунгаж хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-19 18:48:52

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунгаж хуралдаж байна. Хуралдаан 18:38 минутад эхэлж, байнгын хороодоор хэлэлцсэн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуралдаан эхлэхэд Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/,  Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдааныг даргалагч танилцууллаа.

Ингээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах тухай асуудлын хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлж, санал гаргах гишүүн байсангүй. Иймд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 80,7 хувийн саналаар баталлаа.

Б.Туул

 

相关新闻