Даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн азарга түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын н.Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.