Ээлжит бус чуулганы ирц бүрдэлгүй тарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 18:24:19

УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат парламент гэдэг бол буруу зөвөө ярьж хэлэлцдэг болохоос бие биенээ барьцаалдаг байх учиргүй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ирц бүрдэхгүй байгаа нь улс орны хэмжээнд хүнд нөхцөл байдал үүсгэж байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Сонгууль дөхсөн энэ үед нэг цаг, нэг минут хэрэгтэй байна. Монгол төрийг барьцаалдаг байж болохгүй. Парламент гэдэг шүүмжлэхээ шүүмжилдэг, дэмжихээ дэмждэг, эцсийн дүнд кнопоороо асуудлаа шийддэг. Тиймээс хуралдаа ирж сууя" гэлээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар МАН цэцтэй нийлж, МАХН-ынхан даргаа Шадар сайд болгох гэснээс болж, бие даагчид ХҮН-тай тохиролцож чуулганы үйл ажиллагааг гацааж байна гээд АН-аас дэвшүүлсэн "Монгол хүн-2020" хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах л болно гэв.

Гишүүд үгээ хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд 18 цаг 18 минут болсныг зарлаад маргааш өглөө 9 цагт цугларна гэдгийг мэдэгдэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻