Хагас сая гаруй төл хүлээн авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДӨнгөрсөн жилийн мал тооллогоор Дорнод аймаг 1,5 сая толгой мал тоолуулсан.Энэ хаврын тухайд 573 гаруй мянган төл хүлээн авах урьдчилсан дүнг Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргажээ.
Тус аймгийн хэмжээнд нийт малын 600 гаруй мянган хээлтэгч байгаагаас сүүлийн 5 жилийн дунджаар тооцоолж үзэн дээрх дүнг гаргажээ.
Тус аймгийн хувьд мал төллөлт гуравдугаар сарын дундаас эхлэх юм.
Б.Туяа