НББСШУ-ны байнгын хороо ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 14:03:43

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ хугацаанд 10 хууль, хамт өргөн мэдүүлсэн 28 хууль, 4 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэн батлуулжээ.  Өөрөөр хэлбэл, Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолыг тус тус батлуулсан гэдгийг байнгын хорооны дарга танилцуулав.

Энэ үеэр Ц.Оюунгэрэл  гишүүн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар, С.Одонтуяа гишүүн Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар, А.Бакей гишүүн Хамтын тэтгэврийн тухай болон Эрүүл ахуйн тухай хуулиудын талаар, Я.Содбаатар гишүүн Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻