Зургаан сургууль шинээр физикийн хичээлийн лаборторитой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-16 13:18:55

Дундговь аймгийн ЕБС-ийн 6 сургууль физикийн хичээлийн сургалт, туршилтын лаборатори танхим шинээр нээлээ. БСШУ-ны яам нийтдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эдгээр сургуульд ийнхүү хүүхэд өөрөө туршингаа суралцдаг лабораторийг олгожээ.

Ингэснээр Дундговь аймгийн 19 сургууль бүгд физикийн хичээлийн туршилт судалгаа явуулах зориулалт бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан лаборторитой болоод байна.

Өнгөрсөн жил БСШУ- ны яам улсын хэмжээнд 420 гаруй сургуулийг физик, химийн хичээлийн иж бүрэн лаборторитой болгож байсан бөгөөд үүнд Дундговь аймгийн 14 сургууль хамрагдсан бол энэ удаа Сайнцагаан сумын Мандал, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болон Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумын сургууль шинэ лаборторитой болов.

Т. Отгонтуяа

 

相关新闻