Сири: Идлиб муж дахь эмнэлгийг АНУ сүйтгэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-16 10:08:12

МОСКВА. /TASS/. Сирийн Идлиб муж дахь эмнэлгийг ОХУ биш, харин АНУ-ын нисэх онгоцууд сүйтгэсэн гэж ОХУ-д суугаа Сирийн Элчин сайд Рияд Хаддад “Россия-24” телевизэд мэдэгдсэн байна.

ОХУ-ын Агаарын цэргийн хүчин уг хэрэгт ямар ч хамаагүй гэж тэрбээр тагнуулын мэдээлэлд үндэслэн мэдэгдэв.

"Агаарын цохилтод өртсөн хэсэгт олон улсын ажиглалт хийхийг Сирийн эрх баригчид зөвшөөрөөгүй. Ажиглагчдын хэлж байгаа зүйлийн дийлэнх нь худал" гэж тэрбээр мэдэгдээд, Сирийн Засгийн газар өмнө нь ийм асуудалтай нүүр тулж байсан тухай дурджээ.

Мааррет-эн-Нууман хот дахь эмнэлэг агаарын цохилтод өртөх үеэр тус эмнэлгийн наад зах нь долоон ажилтан, өвчтөн амиа алдаж, манай байгууллагын найман ажилтан сураггүй болсон гэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллага мэдэгдсэн байна. ОХУ-ын нисэх онгоц эсвэл Сирийн Засгийн газрын цэргүүд эмнэлгийг сүйтгэсэн гэж  “Хил хязгааргүй эмч нар” байгууллага үзжээ.

Д.Нямтулга

 

相关新闻