Махны үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:40:23

Дорнодод кг нь 3500 төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах энэ сарын эхний байдлаар 6300 төгрөг болж өсчээ.

Дорнод аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар Чойбалсан хотод Дорнод 1-р гурил 950, элсэн чихэр 1700, цагаан будаа 2200, шингэн сүү литр нь 1800, хонины мах 5000, үхрийн мах 6300, ямааны мах 4500 төгрөгийн үнэ ханштай байна.

Энэ өдрүүдэд бензин А-80 1550, бензин АЙ-92 1660, дизель түлш 1790 төгрөг байна.

Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0,8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10,9 хувь өсчээ. Дээрх өсөлтөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1,2 хувь, Орон сууц, ус_ цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 1,9 хувь нөлөөлсөн дүн гарав.

Б.Туяа

 

相关新闻