Шадар сайд Ц.Оюунбаатар сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Цэрэндашийн Оюунбаатар XYII жарны Гал бичин жилийн цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, "Өргөсөн тангарагтаа үнэнч, эх орныхоо үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд чин зориг, эрдэм мэдлэгээ зориулан хичээнгүйлэн зүтгэж байгаа онцгой байдлын аврагчид, мэргэжлийн хяналтын байцаагчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагчид, итгэмжлэл, тохирлын үнэлгээний болон худалдан авалтын байгууллагын ажилтнууд, оюуны өмчийг хамгаалагчид, эрүүл мэнд, спортын салбарын нийт хамт олон, тэдгээрийн гэр бүлд нь Монголын төрт ёсны баяр Цагаан сарыг тохиолдуулан чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ta бүхэндээ XYII жарны Гал бичин жилдээ элбэг дэлбэг, аз хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье! Өндөр төрийн минь сүлд ивээж, Өргөн түмний минь заяа түших болтугай" гэжээ.