Халхголын хилчид цанын спортод суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:30:29

Дорнод аймгийн Халх гол сумын хилийн 0198-р ангид "Цаначин -Хилчин” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.  Энэ оны хувьд дээрх арга хэмжээ хөтөлбөрийн дагуу хэрэгжиж дууслаа.

Энэ удаагийн сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулж хилчдэд цана эзэмших арга техникийг зааж байгаа юм. "Цаначин-Хилчин” хөтөлбөр ирэх сарын 2-ны өдөр хаалтын үйл ажиллагаагаа өндөрлүүлж үр дүнгээ дүгнэв.

Цаашид хилчдийн дунд цанын тэмцээнийгжил бүр зохион явуулж байх шийдвэрийг тус агиас гаргасан юм.

Цас зудтай үед хил хамгаалах үйл ажиллагаанд цана хамгийн тохиромжтой юм. Морь, тэмээгээр хилээ манадаг манай хилчид ийнхүү зарим тохиолдолд цанаар ажил үүрээ гүйцэтгэх ажээ.

Б.Туяа

相关新闻