"Сар шинийн өнгө" үзэсгэлэн худалдааны үеэр 80 сая төгрөгний борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хэрлэн сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан "Сар шинийн өнгө 2015" үзэсгэлэн худалдаа “Центр Пойнт” худалдааны төвд явагдаж дууслаа.
Үзэсгэлэн худалдаан орон нутгийн 70 гаруй аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөл, иргэд оролцсон энэ үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, тавгийн боовноос авахуулаад нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд зөгийн бал, хурууд ааруул, мах махан бүтээгдэхүүн, төрөл өүрийн сувинерийн бүтээгдэхүүн монгол үндэсний хувцас,эсгий урлалын бүтээгдэхүүн,сийлбэр бүхий ахуйн бүтээгдэхүүнүүд зэрэг олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тавигдсан байна.5-н өдрийн турш явуулсан энэ худалдаанаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид маань 80 гаруй сая төгрөгний борлуулалт хийжээ.Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа байгууллага, иргэдээ дэмжин тэднээс түрээс төлбөр авалгүй зөвхөн хураамж авсан юм.
Харин оролцогчдын төлсөн хураамжийн 70 хувийг үзэсгэлэн худалдаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх эрхийг оролцогчиддоо олголоо.
Б.Туяа