Дорнодын боловсролын салбарын туршлагыг нийслэлийнхэн судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:23:34

БСШУЯ-ны Хэрэгжилтийн баг,  Нийслэлийн Боловсролын газрын дарга н.Отгонбагана болон нийслэлийн Боловсролын хэлтсийн дарга нар, Нийслэлийн лаборатори сургуулийн захирал менежерүүд Дорнод аймагт хоёр өдөр туршлага судаллаа.

Тэд 2015 оны Боловсролын салбарын Шилдэг ажилтан Г.Бүдтуяа захиралтай Хан-Уул лаборатори сургууль, Бадраа эрхлэгчтэй Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэг, Байгалмаа захиралтай Flower сургууль, доктор О.Янжмаа захиралтай  Дорнод Их сургуульд ажиллаж туршлага судаллаа.

Дорнод аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар,  ИТХ, бусад  агентлаг хэлтэс,  эцэг эхчүүд сурагчид боловсролын салбартаа  бүх талаар  хамтран ажиллаж их ажлыг хийж, эхлүүлж чаджээ гэсэн хөндлөнгийн үнэлгээг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн  9 дүүргийн Боловсролын хэлтсийн  дарга нар болон нийслэлийн лаборатори сургуулиудын захирлууд өглөө. Тэд  нийслэлд очоод Дорнод нутгаас олж авсан туршлагыг өөрийн сургууль цэцэрлэгтээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлж байлаа.

Б.Туяа

相关新闻