Таван улстай шинээр дипломат харилцаа тогтооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсаас гадаадын 5 улстай шинээр дипломат харилцаа тогтоох шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганаар баталлаа.
Манай улстай дипломат харилцаа тогтоох таван орны саналыг Токио дахь Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан юм. Үүнд, Бүгд Найрамдах Габон Улс, Сент Люси Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс гарын үсэг зурсан.
Тиймээс эдгээр улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрөгч 12 дугаар сард өргөн мэдүүлсэн байсныг өнөөдөр баталлаа.
Н.Туяа