МАН-ын бүлэг Боловсролын тухай хуулиар завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн барьсан бусад хуулийн төслүүдийг батлахыг дэмжив.
Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар дахин ярилцаж нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Б.Туул