УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-01 09:42:16

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдрийн хуваариар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах гэж байна. 

Тухайлбал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдах юм. 

Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэргийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм. 

Н.Туяа

相关新闻