МАН-ын дарга М.Энхболдыг Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-28 12:53:12

МАН-ын дарга М.Энхболдын Нэгдсэн Орос намын урилгаар ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна.

Уг айлчлалын хүрээнд  МАН-ын дарга М.Энхболдыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй санал солилцов. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МАН-ын дарга  М.Энхболдын оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнажээ. Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дэд дарга И.М.Умаханов, Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзжээ.

相关新闻