Хог ачилтаас олох орлогын төлөвлөгөөг нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хот тохижилт үйлчилгээний албаны хог ачилтын баг нь Булган сумын 6 багт 45 – 60 хоног тутамд хүрч үйлчилж байна.
6 багийн 2340 өрх, мөн 150 гаруй байгууллага аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тэд нийт 4 тээврийн хэрэгсэлтэй, жолооч, ачигч диспетчиртэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн онд шатахууны зарцуулалтад 42 сая төгрөг төсөвлөгдөж 32 сая 800 мянган төгрөг хог ачсаны хөлсөнд цуглуулах төлөвлөгөөтэй байсан бол энэ онд шатахуун 38 сая төгрөг болж буурч төсөвлөгдсөн атлаа 43 сая 800 мянгыг хог ачсан орлогоосоо цуглуулах болсон байна. Гэвч хог тээвэрлэлтийн хувьд иргэдээс ирдэг санал гомдол сүүлийн 2 жилд харьцангуй багассан гэсэн мэдээллийг тус албаны ахлах менежер Д.Баасансүрэн мэдээллээ.
П.Батням