Орос, Энэтхэг тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх ажлаа үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-26 10:40:15

ШИНЭ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэг болон ОХУ “FGFA” тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх ажлаа үргэлжлүүлэхээр шийдэж, уг төсөлд орон тус бүрээс 4 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ. Энэ тухай “Business Standard” сонинд мэдээлсэн байна.

“Өнгөрсөн сард  “FGFA”-г хөгжүүлэхээр тохиролцсон Энэтхэг, Оросын хэлэлцэгч талууд хоёр орны төсөлд оруулах хөрөнгийг 4 тэрбум доллар хүртэл бууруулан томоохон ахиц дэвшилд хүрсэн нь “Су-30МКИ” сөнөөгчийг орлох тав дахь үеийн 250 сөнөөгч онгоц үйлдвэрлэх үүд хаалгыг нээж байна” гэж тус сонинд Энэтхэгийн батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Талуудын оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 2008 онд 5.5 тэрбум доллар байсан нь одоогийн инфляцын түвшнээр тооцоход 6 тэрбум доллартай тэнцэж байв. Гэхдээ “Hindustan Aeronautics Ltd” болон ОКБ "Сухой" компанийн хэлэлцэгч талууд төслийг 40 хувиар хямд өртгөөр долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн” гэж эх сурвалж онцлон дурджээ.

Д.Жаргал

 

相关新闻