Аварга тэмээчний нэрэмжит баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 17:13:37

Баянхонгор аймаг энэ жил тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж, улсад эхний 3-т орж байна.

Тэмээн сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг Баянхонгор аймгийн Баянговь сумынхан Монгол Улсын аварга тэмээчин С.Чимэддорж агсны нэрэмжит тэмээний уралдааныг нутаг оронд нь саяхан зохион явуулжээ. Тус аймгаас Улсын аварга тэмээчин олон төрж байсны  нэг нь Монгол Улсын аварга тэмээчин С.Чимэддорж юм. Тэрбээр 1966  оноос эхлэн  нэгдлийн тэмээ  хариулж, монгол тэмээг өсгөн үржүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж  явсан нэгэн.

Аварга тэмээчний нэрэмжит баярыг Баянговь сумыхан хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай аж.

Манай улсын тэмээн  сүргийн тоо  энэ жил өмнөх жилээсээ 20-иод мянган толгойгоор өссөн байна. Тодруулбал, Өнгөрсөн жил 349.3 мянган толгой тэмээ тоолуулсан бол энэ жил тэмээн сүргийн тоо 367.9 мянгад хүрчээ.

Б.Мөнхзул

相关新闻