Харвони эмийн хэрэглээ өсөхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЭрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар орж ирээд байгаа элэгний вирус устгах “Харвони” эмийн хэрэглээ өсөхгүй байна.
Булган аймгийн хэмжээнд хэрэглэхээр бүртгүүлсэн хүмүүс нь 20 гарсан боловч одоогоор тус эмийг Булган аймагт худалдан борлуулж байгаа “Собц” ХХК – ы эмийн сангаар В вирусынх 4 ширхэг зарагдсан. Харин С вирусын 5 захиалга орж ирсэн боловч захиалсан иргэд нь мөнгөө одоогоор дансанд байршуулаагүй байна гэсэн мэдээллийг тус эмийн сангийн захирал өглөө. Цаашид иргэдээ бүртгэж байгаа хэвээр байна. Сар бүрийн эхэнд Улаанбаатар хотруу сарын хэрэглээний эмээ захиалан татдаг журамтай юм байна.
П.Батням