Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-18 09:39:18

Засгийн газрын ээлжит 4 дүгээр хуралдаанаар өнөөдөр 14 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Гал түймрийн улсын хяналтын дүрэм батлах, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг шинэ хуулиуд хэлэлцэх юм байна. Мөн үүнээс гадна УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэхээр товложээ. 

Н.Туяа

 

相关新闻